Зогсоол дээрээс машинаа хулгайд алджээ

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Зогсоол дээрээс машинаа хулгайд алджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадна зогсоол дээрээс машин хулгайлсан хэрэг өнгөрөгч бямба гарагт гарчээ.

Эл хэргийн талаар цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу хэргийг шалгаж Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд оршин суух хаягтай 24 настай эмэгтэй З-ийн “Toyоta Марк-Х” автомашиныг тодорхой оршин суух хаяггүй 27 настай эрэгтэй Н гэгч бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Тиймээс иргэдийг машинаа харуул хамгаалалттай, камертай зориулалтын зогсоолд байршуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ж.ӨӨДЛӨН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж