Фейсбүүк хайлтаа сайжруулав

2015 оны 10 сарын 27

Хамгийн олон хэрэглэгчтэй гэгддэг фейсбүүк сошиал сайт хайлт хийх боломжийг нэмэгдүүлж, 2 триллион постыг хайлтын сандаа нэмсэн байна.

Ингэснээр хэрэглэгчид мэдээ, мэдээлэл хайхад хуучин нийтлэлүүд ч хайлтын илэрцэд гарч ирдэг болж байна. Тус сайтад нэг өдөрт л гэхэд 1.5 тэрбум хайлт хийгддэг тооцоо байдаг аж.

Одоогийн зөвхөн АНУ-ын хэрэглэгчид өргөжүүлсэн хайлтаар хайх боломжтой байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна