“Гацуурт”-ын Л.Чинбат чөлөөтөөс холдох уу?

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

“Гацуурт”-ын Л.Чинбат чөлөөтөөс холдох уу?

Өнгөрөгч тавдугаар сард чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Катарыг зорьсон зарим тамирчин визний асуудлаас болоод саатуулагдан тэмцээндээ оролцож чадаагүй. Тэдний оронд багш нар дэвжээнд гарч ДАШТ-д бөхөө илгээх боломжийг нээж байсан. Үүнээс үндэслээд Монголын чөлөөт бөхийн холбоонд олон маргаантай асуудал олон гарч ирсэн.

Харин энэ өдөр Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Чинбат өөрийн нүүр номын хуудастаа Чөлөөт бөхийн холбооныхонд хандан захидал бичсэн байна. Тэрбээр “Чөлөөт бөхийнхөн маань гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч миний тусламж хэрэггүй болсон бололтой. Хамтран зүтгэсэн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэндээ цаашид улам өндөр амжилт гаргаж эх орныхоо нэрийг мөнхөд өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе!

Миний бие хэдий чөлөөт бөхийн спортод хөрөнгө оруулахаа зогсоож байгаа ч Монголын спортын хөгжилд хувь нэмрээ оруулсан хэвээр байх болно.

Монгол хүн, ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүдийн биед онцгой тохирсон мөн өөрөө бага наснаасаа сонирхож байсан бас нэгэн сайхан спорт бол унадаг дугуйн спорт юм. Иймд цаашдаа энэхүү спортыг хөгжүүлэх, Монголын дугуйчин охид хөвгүүдийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжийг хайн эрэлхийлж ажиллахаар шийдсэнээ хэлэхэд таатай байна.

Л.Чинбат” гэсэн байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж