007 сүр дуулиантайгаар нээлтээ хийлээ

2015 оны 10 сарын 27

Дэлхийн кино сонирхогчдын дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй “007” киноны шинэ ангийн нээлт өчигдөр Их Британийн Лондон хотноо сүр дуулиантай боллоо.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Дэниел Крэйг нарын кино жүжигчдээс гадна Их Британийн хан хүү Уильям, гэргий Кэйт Миддлтоны хамт, ханхүү Хэнри нарын эрхэм хүндтэй зочид, төлөөлөгчид оролцсон байна.

Нээлтийн ёслол болж байсан талбайн голд тусгай тайз зассан байх бөгөөд тэнд киноны гол дүрийн баатар Жэймс Бондын “Aston Martin DB10”, “Jaguar C-X75” зэрэг  хүчирхэг машиныг байрлуулж олон нийтэд сонирхуулжээ.

Мөн “007” цуврал киноны дууг эгшиглүүлэх зэргээр энэ удаагийн ёслолын ажиллагаа түүхэнд тэмдэглэгдэхээр томоохон хэмжээний нээлтийн ёслол болсон аж. Талбайд 4000 гаруй зочид, төлөөлөгчдөөс гадна олон тооны кино сонирхогчид хүрэлцэн ирсэн байжээ. Ингээд киноны нээлтийн фото агшинаас уншигчиддаа сонирхуулж байна.

Б.ДАВАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна