АТГ-ынхан хичээл заав

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

АТГ-ынхан хичээл заав

Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд хүүхдийн байцаагч нарын оролцоо” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтаар Авлигатай тэмцэх газраас “Авлига, ашиг сонирхлын зөрчил хоорондоо ялгаатай юу”, “Ашиг сонирхлын зөрчлийг хуулиар хэрхэн хориглож, хязгаарласан бэ”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг болон авлигаас урьдчилан сэргийлэх арга зам”, “Ил тод байдлыг хангах чиглэлээр багаар ажиллах сургалтын арга”, “Сургалтын үнэлгээ хийх арга”, “Хувийн ашиг сонирхол ба хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр анхаарах асуудал”, “2015 оны хүүхдийн шударга байдлын төвшний үнэлгээ, судалгааны аргачлал”, “Хүүхэд, залуучуудад шударга ёсны чиглэлээр мэдээлэл хийх гарын авлага, материалын танилцуулга”, “Бага, дунд, ахлах ангийн сурагчдад “Шударга ёс бидний тэмүүлэл” сэдвээр сургалт хийх аргачлал, анхаарах асуудал, “Төрийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлэх аргачлал” зэрэг нийт 15 орчим сэдвээр сургалт, мэдээлэл хийх юм. Сургалтад төв, орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн хүүхдийн 49 байцаагч, хүний нөөцийн 47 ажилтан, төлөвлөлт, зохион байгуулалтын 34 тасгийн дарга оролцож байна.

 Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж