Даншгийн арслан цолыг нь 5 сая төгрөгөөр мялаалаа

2015 оны 10 сарын 27

Архангай аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх Монгол улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва өнгөрсөн жилээс эхлэн "Их засаг" их сургуульд суралцахын зэрэгцээ тус сургуулийн нэр дээр барилдах болсон билээ. Ням гаригт/10.25/ болсон Монголын малчдын холбооны 10, Малчин телевизийн 3 жилийн ойд зоруилсан Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх барилдааны үеэр ММХ-ны тэргүүн, "Их засаг" их сургуулийн захирал С.Ням-Осор начин Р.Пүрэвдагвыг таван сая төгрөгөөр урамшуулсан юм. Энэ нь зун 8-р сард болсон энэ зууны анхны даншиг наадамд түрүүлж, даншгийн арслан цол хүртсэнд нь баяр хүргэхийн зэрэгцээ хойшид улам сайн барилдахын ерөөл өргөж хамтатган урамшуулж байгаа хэрэг ажээ. Бөхийн өргөөнд болсон энэ намрын барилдаануудад зодоглож амжаагүй байсан Пүрэвдагва начин энэ өдөр цолныхоо хүндэтгэлийн барилдаанд эхлэн зодоглож, их шөвөгт шалгарч энэ жилийн гараагаа амжилттай эхлүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна