Аравдугаар сарын 27: өдрийн гол үйл явдал

2015 оны 10 сарын 27

Ерөнхийлөгчийн комиссийн хуралдаан

 

Өнөөдөр Оросын ерөнхийлөгчийн дэргэдэх  түлш, эрчим хүчний комиссийн хуралдаан болж байна. Хоёр асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн байдал ба тэр нь  Оросын нефтийн салбарт ямар нөлөөтэйг авч үзнэ. Уналт үргэлжилж байнагаа нь  ойлгомжтой. Хятадын ДНБ-ний өсөлтийг авч харах хэрэгтэй. Өнөөдөр баррель нефть дөнгөж 50 доллар. Хоёрдугаарт нь доллараар төлбөр хийхээс Орос татгалзахаар бэлтгэж байна. Монополийн эсрэг  тэмцэгч нарын хэлж байгаагаар хэрэв түүхий эдийн 10 хувийг рублиэр худалдвал худалдан авагчдад нь  15 тэрбум долларын хэмжээний орос рублийг худалдан авах хэрэгтэй болно.  Мөнгөний ханшийг барихад тэр нь тустай. “Газпромыг” хуваах асуудал хурлын дэгд байхгүй ч комисс түүнийг хөндөж болох юм. Харин Оросын монопол компани түүнийг экспортод эрсдэлтэй гээд эсрэг байгаа.

 


 

ИУ-ын дайчид түүхийн дурсгалыг устгахын хажуугаар цаазын ажиллагааг явуулжээ

 

 

“Исламын улс” бүлгийн террористууд Сирийн хойд нутгийн эртний хот Пальмирагийн багануудыг устгажээ. Түүнийг хийхдээ гурван хүнийг багананд хүлж байгаад дэлбэлсэн байлаа. Гэж Туркийн Daily Sabah сонинд бичив. Их Британид байрладаг  Сирийн хүний эрхийн байгууллага ч цаазын ажиллагааны талаар мэдээлжээ.

 


 

Обама арваннэгдүгээр сард Туркээс гадаад айлчлалаа эхэлнэ

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама  арваннэгдүгээр сарын 14-22-ны хооронд хийх гадаад айлчлалынхаа хувьд Турк, Филиппин, Малайз зэрэг орнуудыг сонгосон тухай Цагаан ордны мэдээнээс ишлэн Reuters өнөөдөр дамжуулжээ. Энэ аяны явцад тэр эхлээд Туркийн Анталье хотод болох G20 саммит, мөг Филиппинд хийгдэх Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны саммит зэрэгт оролцох гэнэ. Мөн Малайзид Зүүн Өмнөд Азийн эвслийн саммит түүнийг хүлээж байна.

 


 

Ухаалаг бат бэх

 

Бишрэгч нарт гайхал төрүүлэх нь тийм амархан зүйл биш. Үйлдвэрлэгч нар нь шинэ зүйлийг  тэдэнд зориулан байнга хайж байдаг. Өнөөдөр IT ертөнцөд ээлжит шинэ танилцуулга болж байна. Түүнийг  Motorola компани, Verizon операторын хамт хийж, Motorola Droid  шугамын хоёр шинэ ухаалаг утсыг танилцуулж байна. Droid Maxx 2 нь нэг удаагийн цэнэглэлтээр 48 цагийн турш эрчимтэй хэрэглэж болох төхөөрөмж гэнэ. Мөн өмнө хийсэн рекламд түүний дэлгэцийг хэзээ ч хагарахгүй гэж хэлсэн байлаа.

 


 

Качиньскийн намын ялалтыг СЕХ бататгав

 

Фото: www.globallookpress.com

 

Польшийн парламентын  сонгуулийн дүнг Улсын сонгуулийн комисс нь өнөөдөр албан ёсоор зарлав. Экс ерөнхий сайд Ярослав Качинскийн “Эрх зүй ба Шударга ёс” нам 37,58 хувийн санал авч парламентын олонх болов. Түүний дараа хоёрт нь ерөнхий сайд Эва Копачийн “Иргэний байрь суурь” нам 24,09 хувийн саналаар шалгарчээ.

 

Гуравт нь рок хөгжимчин Павел Кукизийн  «Kukiz 1» хөдөлгөөн 8,81%  саналын дэмжлэг авчээ. Польшийн сеймд гадна Рышхрд Петругийн “Орчин үеийн Польш” гэдэг шинэ лиерал нам (7,6%), “Польшийн тариачны нам” (5,13%) орж чадав.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна