Хятад авч, АНУ зарна

2015 оны 10 сарын 28

Стратегийн нефтийн нөөцөөсөө (SPR) худалдан дефольт гаргуулахгүйгээр төсвийн хязгаарлалтыг хазаарлах гэсэн АНУ-ын эрмэлзэл, нефтийн хямд үнийг ашиглан өөрийн стратегийн нөөцийг бүтээж буй Хятадын тухай мэдээлэл дэлхийн дэг журам өөрчлөгдөж буйг харуулж байна.

CNN телевизийн мэдээлснээр, Америкийн үндсэн хоёр намын лидерүүд хөрөнгийн шилжилтийн том тохиролцоог хийсэн нь улсын өрийн төвшинг нэмэгдүүлэх, батлан хамгаалахын болон дотоод хөтөлбөрүүдийн зарлагыг нэмэх талаар зарчмын тохиролцоонд хүрсэн байна.

Энэ тохиролцоо нь арваннэгдүгээр сарын 3-ны дараа үүсч болох дефольтоос (гадаад өрийн төлбөрийг хийх чадваргүй болох) зайлах мөн засгийн газрын ажиллагааны түр зогсолтыг гаргуулахгүй байх боломжийг өгч байгаа юм.

Мөн түүнд батлан хамгаалахын болон дотоод хөтөлбөрүүдийн зарлагыг хоёр жилийн дотор 80 тэрбум доллараар нэмэгдүүлэх нь тусгагдсан байна.

Гэтэл бас нэг шинэлэг зүйл байгаа нь зарлагыг нөхөхийн тулд стратегийн нефтийн нөөцөөс худалдах мөн теле холбооны улсын долгионыг телевизийн компаниудад зарах, даатгалын хөтөлбөрүүдийн тарифыг нэмэх зэрэг асуудал болов.

Консерваторууд наймааны эсрэг зогсов. Мичиган мужийн бүгд найрамдагч сенатор Жастин Амаш энэ тохиролцоог “Таван жилийн амжилтгүй ажлын илэрхийлэл” гэж үзэв.

Нефтийн үнэ олон жилийн хамгийн доод хэмжээнд байгаа үед нефтийн стратегийн нөөцөө худалдах эрмэлзэл нь тухайн улсын эдийн засагт, нэн түрүүнд төсөвт асуудал байгаагийн илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл, хэрэглээ өссөн ч ашиг нь тэр хэрээр нэмэгдэж чадахгүй байна гэсэн үг.

Мэдээж, АНУ өөрийн стратегийн нөөцийг задлахаар шийдсэн ганц улс биш. Учир нь нефть нь доллараас хамааралтай орнуудын дийлэнх нь нөөцөө худалдан төсвийн орлогын алдагдлаа нөхөх санаатай байна. Асуудлын гол нь энд нефть олборлогч жижиг орны тухай биш, дэлхийн том эдийн засаг АНУ-ын тухай яригдаж байна.

Харин нефтийн хямд үнийг ашиглан өөрийн стратегийн нөөцийг бий болгох гэж байгаа Хятадын үйлдэл нь огт өөрөөр харагдаж байна. Хятад Вашингтоноос ялгаатай нь сул талаа харагдуулахгүйг хичээж байна.


Асуудлын түүх

Хятад Стратегийн нефтийн нөөцөө (SPR) хэд хэдэн үе шаттайгаар бий болгож байна. Хэрэгжүүлж буй бүх ажиллагаа нь дуусахад Хятад 500 сая баррель нефть хадгалах агуулахуудтай болсон байх юм. Зарим шинжээчид тэдний хүчин чадлыг 600 сая баррель нефть гэж хэлдэг. Харьцуулахад, хамгийн өргөн цар хүрээтэй SPR систем АНУ-д байдаг бөгөөд түүний хүчин чадал нь 700 сая баррель болдог.

Хятад өөрийн SPR систем байгуулах ажлыг гурван шаттайгаар явуулан 2020 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Эхний үе шат

Хятад дөрвөн том агуулахтай болсон бөгөөд одоо түүний 90 хувийг дүүргэжээ. Эдгээр агуулахуудад 103 сая баррель нефть хадгалах хүчин чадалтай бөгөөд одоо түүнд 91 сая баррель хадгалагдаж байна. Хэрэв тэднийг бүрэн дүүргэх юм бол тэр нь Хятадын ес хоногийн хэрэглээ болно.

Дараагийн үе шат

Хятад одоо хоёрдугаар үе шатныхаа дунд хэсэгт яваа. Гэхдээ ажил нь удааширч, ээдрээтэй асуудалтай тулгарсан байна. Эхэнд дурдсан агуулахуудын түрүүч 2011, 2014 онуудад ашиглалтад орсон байна. Бусад нь энэ жилийн эхээр баригдаж дуусчээ. Бас өөр хэдийг энэ жилийн дөрөвдүгээр улиралд барьж дуусгах ажээ.

Эхлээд хоёрдугаар үе шатанд найман агуулах баригдана гэж байсан юм. Гэтэл одоо тэдний тоо 10 хүртэл нэмэгдсэн бололтой. Хоёрдугаар шатанд баригдсан агуулахуудын багтаамж нь 260 сая баррель нефть байх ажээ.

Гуравдугаар үе шат

Гуравдугаар үе шатанд ил тод байдал хамгийн хурц асуудал болж байна. Зарим нэг эх сурвалжаар байгууламжийг босгох ажил эхлээгүй байгаа бол бусад эх сурвалжийн мэдээгээр, агуулах 2015 оны дөрөвдүгээр улиралд баригдаж дуусах бөгөөд нэг нь ашиглагдахад бэлэн болсон гэж байна.

Хятадын энэхүү чухал зорилтын хувьд хоёр онол бий. Нэг нь, Хятад бол дэлхийн засгийн газруудын гүн ухааны нэгэн хэсэг учраас Олон улсын валютын санд шилдэг байр суурийг эзлэх ёстой гэсэн онол юм. Үүний дараа Бээжин амсхийж болно. Нөгөө нь, Хятад дэлхийн хамгийн хүчирхэг орон болон АНУ-ын байрыг эзлэх ёстой гэх асуудал юм.

Хоёр онолыг хослуулан ажиллаж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Эдийн засгаа илүү хөгжүүлэхийн тулд дэд бүтэц бий болгох өргөн цар хүрээтэй эрмэлзэл нь энэ орны эрх баригчид Европын холбоо ба АНУ-ын бүрэн хэмжээний өрсөлдөгч болон тэднийг ардаа орхих бодолтойг харуулж байгаа юм. Хэрэв тэр нь бүтэх юм бол ЕХ ба АНУ-д давамгайлах “клубт” элсэхээр хүчин чармайлт гаргах хэрэг Хятадад гарахгүй болно.

Хэрэв барууны орнууд одоо байгаа бүтцэд нь шилдэг нөхцлийг Хятадад санал болговол хэн ч татгалзахгүй.Эдийн засгийн шинэ дэд бүтцийг байгуулах хэрэгтэй, амжилт нь тэр болгон баталгаатай байж чадахгүй.

Нефтийн стратегийн нөөцийг бий болгох нь хүч, амбицийг харуулсан чухал үзүүлэлт юм. Хэдэн жилийн өмнө энэ тухай санаа бүтмээргүй мэт санагдаж байв. Гэтэл Бээжин өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажилдаа шамдан ер бусын хурдтайгаар орж чадлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна