Италийн Элчин сайдын яам нээгдэнэ

2015 оны 10 сарын 28

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Итали улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын үеэр ирэх онд Улаанбаатар хотод Италийн элчин сайдын яам нээлгэхээр тохирчээ. Мөн Австрали Улс манай улсад Элчин сайдын яамаа нээхээр болсон гэх мэдээлэл байна.

Улаанбаатарт байгаа Элчин яамдын тоо нэмэгдэнэ гэдэг улс орны нэр хүндийн асуудал яах аргагүй мөн. Цаашлаад иргэд дээрх улс орнуудыг зорчиход ч амар хялбар болж, энэ хэрээрээ хоёр улсын харилцаа ч өргөжин тэлэх сайн талтай юм гэж албаны хүмүүс хэллээ.

Ч.БОЛОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна