Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна

2015 оны 10 сарын 28

Жил бүрийн  аравдугаар сарын 28-ны өдрийг Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс дэлхийн жүдогийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг болсоноор тав дахь жилээ болох гэж байна. Энэ оны энэ өдрийг IJF-ээс ЭВ НЭГДЭЛ уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд МЖБХ өнөөдөр буюу 2015 оны аравдугаар сарын 28-ны 11:00 цагаас Спортын төв ордоны бэлтгэлийн зааланд арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Энэ өдөр Астана-2015 ДАШТ-ий медальтнууд нээлттэй бэлтгэлийг хийхээр болсон бөгөөд Монголын жүдо академийн тамирчид үзүүлэх тоглолтыг хийж, ахмад тамирчид санал бодлоо солилцохоор боллоо.

Г.ТУУЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна