Нийслэлийн иргэдэд шагнал гардууллаа

2015 оны 10 сарын 28

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, иргэдийн амгалан тайван, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй нийслэлийн 30 иргэнд Нийслэлийн ИТХ-ын Хүндэт үнэмлэх, Хүндэт өргөмжлөл, Хүндэт тэмдэг, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” шагналаар тус тус шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд  нар гардуулж, баяр хүргэлээ. Шагнал гардуулах үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Юуны өмнө та бүхэнд нийслэлийн 376 жилийн ойн баярын мэнд хүргэе. Нийслэлийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, ажилласан салбартаа амжилт гаргаж буй та бүхэнд нийслэлчүүд, нийслэлийн удирдлагуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал дэвшүүлье” гэлээ. Мөн өнөөдөр Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор Улаанбаатар дулаан сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Шугам хоолойны слесарь Цэрэндашийн Гомбодорж шагнагдлаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна