БОХХААБХ-ны хуралдааныг хойшлуулав

2015 оны 10 сарын 28

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшиллоо.

Тус хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсох байсан ч хойшиллоо.

Одоо 12.00 цагт УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээс гадна мөн оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна