Нидерландын хатан Максима Хятадад өвджээ

2015 оны 10 сарын 28

 

Нидерландын хаан Уиллем-Александрын эхнэр Максима Хятадад айлчлах үеэрээ өвджээ. Максима хатан бөөрний халдвараар өвдсөний улмаас төрийн айлчлалыг орхин нутаг буцахаар болсон байна. Түүнд халуурах, нуруу өвдөх зэрэг шинж тэмдэг илэрчээ. Хатныг Гааг дахь Броново эмнэлэгт хэвтүүлэн дэлгэрэнгүй шинжилгээ авахаар бэлтгэж байгааг засгийн газраас мэдээлэв.

 

Уиллем-Александр 2013 онд Нидерландын хаан болсноосоо хойш Хятадад анхны төрийн айлчлалаа хийж, хоёр орны харилцааг сайжруулахаар хичээжээ. Хааныг дагалдан өргөн бүрэлдэхүүнтэй бизнесийн төлөөлөгчид Хятадад ирсэн байна.

 

Өмнө нь 2014 онд Хятадын ерөнхийлөгч Си Жинпин Нидерландад айлчилж байсан юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна