Чехийн дучин Карел Готт эмнэлэгт хүргэгджээ

2015 оны 10 сарын 28

Карел Готт
Фото: Petr Josek Snr / Reuters

Чехийн дуучин Карел Готт мягмар гаригийн орой Прага хотын нэгэн эмнэлэгт хүргэгджээ. Түүний хийхээр төлөвлөсөн тоглолтууд хойшлогдоод байгаа тухай 76 настай дуучны хуудаснаа мэдээлсэн байна.

Ceskenoviny.cz сайт мэдээлснээр, Готт хоёр удаа зүрхний хатгаатай тулгарсан гэнэ. Түүнд мэс засал хийсэн тухай мэдээлэв. Энэ зун тэрээр бас л амьсгалын тасалдаатай гэж эмчлүүлж байв.

Тэрээр 68 настайдаа 2008 онд анх удаагаа гэрлэсэн ба сүйт бүсгүй нь 31 настай Ивана Махачкова гэдэг эмэгтэй байв. Тэд гэрлэхээсээ өмнө долоон жил хамтран амьдарсан ба хоёр охин нь 2006, 2008 онд төржээ. Дуучин өөр хоёр том охинтой, мөн ач хүүтэй.

Карел Готт Пльзень хотод 1939 оны долдугаар сарын 11-нд төржээ. Тэрээр 150 пянзны бичлэгийг Чехословак, Польш, Зүүн Герман, Зөвлөлт зэргийн олон оронд гаргаж байлаа. Готт Чехословак, Чехийн дуучдын хамгийн том “Алтан гургалдай” цолыг 38 удаа авч байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна