Саудын жүжигчин селфи хийгээд баривчлагджээ

2015 оны 10 сарын 28

Фото: @Kassar_Kassar / Twitter

Алдартай жүжигчин, телевизийн хөтлөгч Абдул Азиз аль-Кассарыг (Abdul Aziz al-Kassar) Саудын Арабын нэгэн худалдааны төвд баривчилжээ. Түүнтэй селфи хийхээр олон тооны эмэгтэй шүтэн бишрэгчид нь бүчсэн гэнэ.

Аль-Кассар Эр-Рияд хотод ажлын томилолтоор ирээд фанатуудын довтолгоонд өртжээ. Тэрээр тэнд очихын өмнө сүлжээний бүртгүүлэгч нартай харилцан ямар дэлгүүрээр орох нь зүгээр вэ гэж асуусан байна. Тэд Аль Накхил (Al Nakheel) төвийг санал болгожээ. Ингээд жүжигчин баасан гаригт тэнд очно гэж мэдээлжээ. Гэтэл түүнийг тийм олон шүтэн бишрэгчид хүлээж байсныг тэр мэдээгүй гэнэ.

Видео бичлэгт түүнийг олон залуу эмэгтэйчүүд тойрон хүрээлсэн нь буусан байв. Телевизийн хөтлөгчийг барьцаагаар сулласан ба одоо тэрээр мөрдөн байцаалтын төгсгөлийг хүлээж байна. Тэрээр эмэгтэйчүүдтэй худалдааны төвд уулзахын тулд интернэт ашиглан олон нийтийн хэв журам зөрчсөн гэх ялыг сонсоод байгаа гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна