Францад “Монгол соёлын өдөрлөг” болно

2015 оны 10 сарын 28

Монгол Улс, Бүгд найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаан тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Ойн хүрээнд тус улсын Тулуз хотод “Монгол соёлын өдөрлөг”-ийг ирэх сарын 7, 8-нд хийхээр болсон байна. Энэхүү арга хэмжээг Тулуз хот дахь Ази судлалын Жоржи лабиа музей, “Язгуур монгол” соёлын холбооноос зохион байгуулж байгаа аж. Өдөрлөгийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, монгол гэрийн танилцуулга, монгол хоолны болон хөөмэйн сургалт, ятгын тоглолт, ардын уламжлалт биелгээ зэрэг соёлыг танилцуулах юм байна.

“Язгуур монгол” холбоо нь таван жилийн өмнө Тулуз хотод байгуулагдаж монгол хэл соёл, бичиг, түүх уламжлалаа Европ тивд, тэр дундаа Франц улсад таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажилалгаа явуулж иржээ.

Ч.БОЛ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна