Ганцаараа үлгэрийн ертөнц бүтээжээ

2015 оны 10 сарын 28

 

Бие даан барималч болсон Ра Полетт 25 жилийн турш өдөр бүр Нью-Мехикогийн цөлийн хатан ууланд үлгэрийн ертөнцийг бүтээхээр уйгагүй оролдсоор ирлээ. Тэрээр барималчийн багаж хэрэгсэлд амархан зорогдох цагаан элсэн чулуун агуйг олоод бүтээлээ хийж байна. Түүнд нохойноос өөр туслах байхгүй гэнэ.

 

Агуйн хана, дээвэрт тэрээр цонх хаалга зорон гаргахдаа өдрийн гэрлийг ашигладаг. Тэрээр сэтгэлийн таашаалдаа хөтлөгдөн үүнийг хийж байгаа гэнэ. Саяхан түүний тухай “Аугаа малтагч” (CaveDigger) гэсэн киног бүтээсэн нь одоо Оскарын шагналд нэр дэвшээд байна. Ра өөрийн агуйнуудыг “Газрын цонх” гэж нэрлэжээ. Энэхүү агуйнуудаа үзэгчдэд зориулан нээсэн байгаа гэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна