Сайн, муу 2 хүн

2015 оны 10 сарын 28

Хүн бүрийн дотор 2 янзын хүн байдаг. Нэг нь таны төлөө “сайн хүн”, нөгөө нь таны эсрэг “муу хүн”. Таны төлөө “сайн хүн” үргэлж таны сайн сайхны төлөө байдаг бол таны эсрэг “муу хүн” үргэлж таныг доош нь татах хүсэлтэй байдаг.

Жишээлбэл: Та тамхинаас гарах хүсэлтэй байлаа гэж бодьё. Таны эсрэг “муу хүн” хүн танд ингэж хэлнэ: “Чи яг одоо тамхиа татахгүй бол болохоон байлаа. Гялс татчихаад, орж ирээд ажлаа хий. Үгүй бол чи ажил дээрээ огт төвлөрч чадахгүй, уур чинь хүрнэ, нервэнд чинь орно.  Энэ завшааныг бүү алд, тамхиа тат” гж хэлнэ.  Харин таны төлөө “сайн хүн” ингэж хэлнэ: Тамхи татаад хэрэггүй ээ, нэг удаа тэвчээд өнгөрчих, тамхи татвал ахиад л муухай үнэр үнэртэнэ, ам заваартана, дотор муухай оргино, эрч хүчгүй болно. Тэгээд ч татаж дууссаны дараа чи дандаа л ‘хэрэггүй татаж дээ’ гэж боддог биз дээ, тиймээс битгий тат!” гэж хэлнэ.

Таны төлөө энэ сайн хүнийг сонсвол та хэзээ ч буруудахгүй, харин таны эсрэг муу хүнийг сонсвол үргэлж асуудалтай, айдастай байх болно.

Таны төлөө хүн бол маш ухаантай, таны бүх хүсэл мөрөөдлийг мэддэг, тэр ч үүднээсээ та яавал дээр вэ, юу хийвэл дээр вэ гээд л бүгдийг мэддэг. Харин таны эсрэг хүн бол бялдууч, таны талд ороод байгаа юм шиг боловч, цаагуураа дандаа таны амжилтын эсрэг, таны эрүүл мэндэд хортой таныг уруудуулах, таныг хөнөөх зүйлүүдийг хийхийг шаарддаг.

Энэ 2 хүн үргэлж тантай хамт байх болно. Бүр насан туршид тэнь хамт байх болно. Та альныг нь та илүү сонсоно, тэр хүн улам хүчирхэгжинэ.

Өнөөдрийн миний танаас асуух асуулт юу вэ гэвэл “Таны дотор байгаа энэ 2 хүн танд юу хэлж байна вэ? Та энэ 2 хүний альныг нь илүү их сонсож байна вэ?”

Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш нь найз нөхөддөө түгээгээрэй.

ХҮС. ХИЙ.ХҮР.

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

©УКА ТӨМӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна