ОУ-ын концертын танхимтай боллоо

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

ОУ-ын концертын танхимтай боллоо

Монгол Улсад гадаадын нэрт уран бүтээлчид, хамтлаг дуучид тоглолт хийхээр хүрэлцэн ирэхэд хүлээн авах мэргэжлийн, чанарын өндөр түвшинд дугаралттай танхим байдаггүй байна. Тэгвэл дэлхийн хэмжээний сонгодог концертын танхим Монголд бий болсон байна. Тус танхим 1200 хүний суудалтай, дэлхийн хэмжээнд ашиглагдаж буй орчин үеийн хөгжим техник хэрэгсэлээр бүрэн тоноглогджээ. Заал нь өөрөө акустик дуугаралттай бөгөөд ямар ч нэмэлт хөгжим шаардлагагүй аж. Тоглолт үзэж буй хүн заалны хаана ч суусан дуугаралт нь адилхан сонсогддог. Тайзны хувьд 3х6 хэмжээтэй дээш доош болох хоёр липттэй механик хөдөлгөөний шийдэлтэй Монгол дахь анхны тайз болжээ. Цаашлаад тус танхимыг давхар кино театр хэлбэрээр ашиглах бөгөөд сүүлийн үеийн дэлгэцийг байршуулах юм байна.

Тус танхимын нээлтийн үйл ажиллагаа нь энэ сарын 30-нд болно. Нээлтийн үйл ажиллагаанд зориулан Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж тоглуулахаар болжээ. Эльтар Гасанов нь Унгар Герман Франц Австри Англи АНУ зэрэг дэлхийн 20 гаруй оронд өөрийн бие даасан тоглолтуудаа толилуулсан дэлхийн төгөлдөр хуурч юм.  Эльтар Гасанов нь тоглолтондоо ОХУ-д нэртэй "RusQuartet" хийлийн квартетийг урьж оролцуулах аж. Тус тоглолтонд сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховен, Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманинов, Германы хөгжмийн зохиолч Брамс нарын дэлхийд ховорхон тоглогдсон сонгодог бүтээлүүдийг тоглох юм. Мөн тэрбээр тоглолтондоо хүн төрөлхтөний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн KAWAI төгөлдөр хуураар тоглоно. Цаашдаа Дэлхийн хэмжээний супер одууд хүрч ирж тоглолт хийх бүрэн боломжтой аж.

Ж.ХАТАНБААТАР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж