Хуулийн зарим заалтыг хүчингүй болгов

2015 оны 10 сарын 28

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын өнөөдрийн хуралдаанаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэсэн ойлголтыг тодорхойлохдоо хэт явцууруулан хуульчилж хууль зүйн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байна гэж үзлээ.

Тиймээс дээрх хуулийн  заалтад “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн нь  ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг мөн хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул Үндсэн хуулийн цэц хүчингүй болгов.

Мөн Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” 55 дугаар тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гаргалаа.

Л.ТӨГС

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна