Чингисийн талбайд жагсч байна

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Чингисийн талбайд жагсч байна

Халх гол чөлөөт бүс байгуулах асуудлыг эсэргүүцэн Хөдөлмөрийн үндэсний намынхан /ХҮН/ Чингисийн талбайд жагсаал хийж байна. Тэдний зүгээс “УИХ-ын хаврын чуулганаар баталсан Халх гол чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоолыг цуцал” гэсэн байр суурийг илэрхийлэн жагсаал цуглаан зохион байгуулж байгаа юм.

Халх голын 500 мянган га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгож, эрчимжсэн хөдөө аж ахуйн хэлбэрээр ашиглуулах шийдвэрийг гаргасан билээ. Харин энэ шийдвэрийн дараа ХҮН-аас Халх голд эрдэмтдийг судалгаа шинжилгээ хийлгүүлэн, чөлөөт бүс байгуулах нь байгальд ихээхэн эрсдэл авчирна гэдгийг сануулж мэдээлэл хийсэн юм. Гэвч тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа учраас энэ удаад төв талбайд жагсаал цуглаан зохиож байгаа нь энэ гэв.  

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж