Сүхбаатар-УБ чиглэлийн зорчигч тээврийн үнэ буурлаа

2015 оны 10 сарын 28

Сэтгүүлч:
Сүхбаатар

Сүхбаатар аймгаас нийслэл рүү зорчих тээврийн үнэ буурлаа. Өөрөөр хэлбэл шуудангийн автобусаар аймгийн төвөөс нийслэл руу зорчих зардалд талдаа 26500, амь даатгал нэмбэл 27000 төгрөг төлдөг байсан. Тэгвэл ирэх сарын 1 буюу 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд шуудангийн автобусаар зорчихдоо 21000, амь даатгалаа төлбөл 21500 төгрөгөөр зорчихоор болж байна.

Аймгийн төв нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдсон тул зарцуулах шатахууны хэмжээ буурсан, түүнчлэн хууль бус тээвэрлэлт нэмэгдэх хандлагтай байгаа зэрэг шалтгаан үнэ буурахад нөлөөлсөн байна. Зорчигч тээврийн үнэ бууруулах асуудлыг тээврийн компаниудын санал дээр үндэслэн гаргажээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймагт “Хараацайн жигүүр”, “Дарьганга өртөө” компани зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлж байна. Шуудангийн автобус өглөө 08.00, оройн 17.00 цагт тус тус Баруун-Улаанбаатар-Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд иргэдэд үйлчилж байна.

Эх сурвалж: BBS телевиз

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна