Д.Ганбат цалингаа гэр бүлдээ зарцуулдаггүй

2015 оны 10 сарын 28

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ баярхаад амжлаа. Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдож байсан дээрх түшээ цалингаа гэр бүлдээ бус оюутнуудад л зориулдаг аж. Нэг ёсны цалин авахгүйгээр амьдраад байна гэсэн үг л дээ. Гэр бүлийнх нь хүн өндөр цалинтай ажил хийдэг үү эсвэл бизнес нь тийм их боломжийн, хангалуун орлого олоод байна уу, ёстой мэдэхгүй юм. Энэ их хямралд бизнес хүртэл өөдлөхөө больж, хамаг орлогоо алдаж байхад Д.Ганбат гишүүн сар бүрийн цалингаа оюутнуудад зориулж буян үйлдэж суудаг тунчиг нүнжигтэй юм даа. УИХ-ын гишүүний сарын цалинг чамлаж болохгүй. Сая гаруй төгрөгийн цалин авчихна. Байнгын хорооны даргын цалин гишүүнийхээсээ бас арай дээгүүр.

Ингэхэд ард түмэн бид яаж амьдраад байна аа. Дээдсүүд цалингаа тоохгүй, 30 хувийн хасагдлыг ч юман чинээ тоодоггүй. УИХ-ын гишүүн болно оо гэдэг хямралд ч өртдөггүй сайхан ажил юм биш үү. Ажил таслахад цалингаас нь хасагдахгүй, гадаадад ажиллахад томилолтыг нь төрөөс даачихна. Утас, унаа, хэвлэлийн зардлыг нь төсөвт суулгачихна. Угжаа мал шиг л хамаг юмаа даалгачих юм даа.

Г.ХОРОЛ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна