Л.Эрдэнэчимэг тойргийнхноо “молигдов” уу?

2015 оны 10 сарын 28

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр 18.00 цагаас тойргийнхоо сонгогчидтой уулзахаар товложээ. Тэрбээр гоёмсог зураг бүхий урилга дээрээ “Урилгаа үзүүлээд нэгжээ авна” хэмээн бичсэн нь гишүүн тойргийнхноо “авлигадах” нь гэх шүүмжлэл дагуулсан. Тойргийнхоо сонгогчдын сэтгэлийг нэгжээр татах гэсэн биш сошиал ертөнцөд бөөн шуугиан тарьсандаа бантсан уу, тэрбээр “Би сонгогчидтойгоо өнөөдөр уулзах нь үнэн. Гэхдээ нэгж тараахгүй. Уулзалтын зарыг тараасан цөөн ажилтнуудад ажилд нь туслах зорилгоор утасны нэгж өгсөн талаар манай ажилтнууд хэлсэн. Тэрнээс уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараахгүй” гэсэн тайлбар өгөөд байгаа. Гэхдээ яах аргагүй цагаан дээр “Урилгаа үзүүлээд нэгжээ аваарай” гэж улаанаар тамгалсан болохоор урилгатай ирсэн хүмүүст нэгжээ өгөхөөс өөр аргагүй байх. Эсвэл “Сэтгүүлчийг асуухаар нь ам алдчихсан юм” гэдэг шигээ ахиад тойргийнхноо “молигдохоор” шийдэв үү, ямартай ч урилга дээрээ бичсэн шигээ нэгж өгөхгүй гэдгээ эрхэм гишүүн хэлсэн байна шүү.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна