Үйлдвэрчнийхэн ирээгүйгээс үндэсний хороо хуралдаж чадсангүй

2015 оны 10 сарын 28

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо өнөөдөр хуралдахаар тов зарласан ч хуралдаж чадсангүй. Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо гэсэн нийгмийн түншүүд хамтран бүрдүүлдэг Үндэсний хорооны энэ удаагийн хурлаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар МҮЭ-ийн холбооноос удаа дараа тавьж буй шаардлага болон энэ асуудлаар үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргааны талаар хэлэлцэхээр тогтсон байж. Харамсалтай нь шаардлага тавьж байгаа Үйлдвэрчний эвлэлийн талаас ирц бүрдэхгүй байна гэсэн шалтгаанаар ирээгүй тул хуралдах боломжгүй болж, хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна