УИХ-ын чуулган өндөрлөлөө

2015 оны 10 сарын 28

УИХ-ын чуулган өнөөдөр 14 цагт хуралдаж Монгол улсын төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Үүний дараа Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой байсан. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, “Шударга ёс” эвслийн бүлгээс гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцуулсан юм. Дээрх асуудалтай холбоотой асуулт асуух гишүүдийн нэрсийг аваад УИХ-ын чуулганыг өндөрлүүлж, маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна