Өндөр зэрэглэлийн дүрвэгч тамирчдыг олимпийн наадамд урина

2015 оны 10 сарын 29

-Өндөр зэрэглэлийн дүрвэгч тамирчдыг “Рио-де-Жанейро 2016” олимпийн наадамд урьж оролцуулна-

“Рио-де-Жанейро 2016” олимпийн наадмын үеэр Олимпийн эвлэрлийг сахиулах тухай тогтоолыг сайшаан баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах даваа гаригт үг хэлэхдээ “Бразил улсын Рио-де-Жанейро хотод болох Зуны олимпийн наадамд дайны хөлөөс дайжин зугтаж европ тивд дүрвэн ирсэн өндөр зэрэглэлийн тамирчдыг ОУОХ-ноос урьж тус наадамд оролцуулна. Үндэсний шигшээ багтаа багтаж чадаагүй тэдгээр тамирчдад Зуны олимпийн наадамд олимпийн далбаан дор жагсаж олимпийн сүлд дууллыг эгшиглүүлэх боломжийг ОУОХ-ны зүгээс олгоно. Тэд бусад 11 мянган тамирчдын хамт Олимпийн тосгонд байрлаж тэмцээнд оролцох болно. Энэ явдал нь бүх дүрвэгчдийн хувьд итгэл найдварын билэг тэмдэг болно гэж итгэж байна.” гэж онцлон өгүүлжээ.

Бэлтгэсэн Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна