Оросын импорт 35 хувиар унав

2015 оны 10 сарын 29

 

Фото: Сергей Михеев / «Коммерсантъ»

 

Есдүгээр сарын дүнгээр Оросын барааны импорт мөнгөн дүнгээр 16,7 тэрбум  ам.доллар болжээ. Импорт өнгөрсөн оны есдүгээр сартай харьцуулахад 35,7 хувиар уналаа гэж Эдийн засгийн хөгжлийн яамны шалгалтын дүнд мэдээлжээ.

 

 Экспорт  нь мөн үед 32,8 хувиар унан 25,6 тэрбум ам.доллар хүрэв. Худалдааны алдагдал нь 8,9 тэрбум ам.доллар болжээ. Импорт  нь жилийн дотор 26,6 хувиар буурсан байна.

 

Есдүгээр сард Оросын ДНБ жилийн үнэлгээгээр 3,8 хувийн уналтыг харуулжээ. Наймдугаар сард эдийн засаг нь 4,5 хувиар унасан байлаа. Мөн сарын дотор Оросын аж үйлдвэрлэл 0,8 хувиар сэргэсэн байв. Оросын Urals нефтийн нэг баррелийн үнэ  45,6-гаас 46,7 доллар болон өссөн байсан.

 

Холбооны  Гаалийн алба мэдээлснээр 2014 онд Оросын гадаад худалдаа долоон хувиар 782,9  тэрбум ам.доллар хүртэл унажээ. Үүний зэрэгцээ сальдо нь 210,9 тэрбум хүрсэн байв. Ерөнхийдөө Орос 496,9 тэрбум долларын бараа зараад 286 тэрбум долларын барааг худалдан авсан дүн гарчээ.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна