Орост дэлхийн хамгийн хямд машиныг худалдаж эхэлнэ

2015 оны 10 сарын 29

Гурван дугуйтай тээврийн хэрэгслийн дэлхийн томоохон үйлдвэрлэгч Энэтхэгийн Bajaj Auto компани Орост өөрсдийн анхны авто болох Qute загвараа худалдахаар бэлтгэж байна.

Энэ өвөл тус компани Bajaj Qute машиныг Оросын зам дээр туршихаар төлөвлөсөн байгаа. Уг загварыг квадроцикл гэж ангилласан бөгөөд нийтийн хэрэглээний замаар явж болно. Түүнийг жолоодоход В ангиллын жолооны үнэмлэх хэрэгтэй гэнэ.

Qute машины үнэ 250 мянган рубль болно. Одоогоор Орост хамгийн хямд, хүртээлтэй загвар нь Daewoo Matiz ба Lifan Smily бөгөөд 299 мянга ба 319,9 мянган рублиэр зарагддаг ажээ.

Bajaj Qute есдүгээр сарын сүүлээр Энэтхэгт худалдагдаж эхэллээ. Машин нь 13 морины хүчтэй 217 шоо сантиметрийн эзэлхүүнтэй хөдөлгүүрээр тоноглогджээ. Машин нь 400 кг жинтэй бөгөөд цагийн 70 км-ийн хурдтай. Qute загвар нь Tata Nano загвараас дэлхийн хамгийн хямдхан машин гэдэг цолыг нь булаан авсан байна.

Энэтхэгт Qute загварыг худалдах нь хориотой. Тэндхийн хуулиар квадроциклуудыг хувь хүн хэрэглэж болохгүй. Энэ агшины өмнө Bajaj Auto автомобилиа өөр 16 зах зээлд гаргасан юм. Тэнд уг загварыг 2000 ам.доллараар худалдах гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна