Урлагийн хамгийн нөлөө бүхий хүмүүс нэрлэгдлээ

2015 оны 10 сарын 29

ArtReview сэтгүүл орчин үеийн урлагийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргахад Хятадын тэрслүү үзэлтэн зураач Ай Вэйвэй энэ оны Топ-3-т нь багтжээ.

ArtReview өөрийн хуучин сайхан уламжлалаа барин 14 дэх жилдээ орчин үеийн урлагийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргаж байна. Энэ жилийн чансааг урлагийн түүх худалдаанд шинэлэг сэтгэлээр ханддаг Иван ба Мануэла Вирт хоёр тэргүүлэв. Тэр хоёр Английн Брутон хотхоны ойролцоо Hauser & Wirth Somerset гэх урлагийн төвийг нээсэн байна.

Чансааны хоёр хятад зураач, тэрслүү үзэлтэн бөгөөд улс төрийн идэвхтэн Ай Вэйвэй орсон. Тэрээр өнгөрсөн онд жагсаалтын 15-д байсан ба энэ удаа хүчтэй дээшилжээ.

Мөн тэнд шинэ нэр гарч иржээ. Тухайлбал, Помпиду төвийн шинэ захирал ба ерөнхийлөгч Блистен ба Серж Лавинь нар харин MoMA-гийн захирал Клаус Бизенбах, гэрэл зурагчин Синди Шерман нар хэдэн шатаар доошилжээ.

Жагсаалтад Ларри Гагосян, Марина Абрамович, Жефф Кунс, Стив Маккуин, Миучча Прада зэргийн алдартнууд багтсан байна.

Иван ба Мануэла Вирт

Ай Вэйвэй

Дэвид Цвирнер

Жулия Пейтон Жонс ба Ханс-Ульрих Обрист

Николас Сирота

Ларри Гагосян

Гленн Ди Лоури

Марина Абрамович

Адам Ди Вайнберг

Каролин Христов-Бакаржиев

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна