УИХ-ын чуулган эхэллээ

2015 оны 10 сарын 29

УИХ-ын чуулган 51,3 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Улсын төсвийг энэ долоо хоногийн тав дахь өдөр багтааж батлах төлөвлөгөөтэй байгааг УИХ-ын дарга З.Энхболд чуулганы эхэнд хэллээ. Өчигдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын чуулганаар Улсын төсвийн талаар санал дүгнэлтийг УИХ дахь намын бүлгүүд танилцуулж, асуулт асуух гишүүдийн нэрийг аваад УИХ-ын чуулган өндөрлүүлсэн. Өнөөдөр энэ дарааллын дагуу эхний асуултыг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр тавилаа.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна