Австри Словены хил дээр хаалт барина

2015 оны 10 сарын 29

 

Үерийн ус мэт цутгаж буй цагаачдын урсгалыг сааруулж, хяналтаа сайжруулахын тулд Австрийн засгийн газар Словены хил дагуу төмөр торон хаалт барихаар төлөвлөжээ. Австрийн канцлер Вернер Файманы мэдээлснээр энэ нь хилийг бүрмөсөн хаасан хэрэг биш гэдгийг онцолсон байна.

 

Герман, Австри улсууд Европын бусад орноос илүүтэй цагаачлалын хямралд өртөх болжээ. НҮБ-ын мэдээлснээр энэ он гарсаар 700 мянга гаруй цагаач Европт ирсэн байна. Гэхдээ өвөл хаяанд ирсэнтэй холбоотой цагаачдын урсгал бага зэрэг саарсныг албаныхан мэдээлжээ. Цагаачдын олонхи нь Сирийн дүрвэгсэд байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна