Волейболын цомын медалийн төлөөх тоглолтууд эхэллээ

2015 оны 10 сарын 29

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж байгаа билээ. Тэмцээний алт болон хүрэл медалийн төлөө өрсөлдөх багууд тодорлоо.

Эрэгтэй багуудаас хүрэл медалийн төлөө "Хасу Мегастарс", "Эрчим", аваргын цомын төлөө "Тэнүүн-Огоо", Булган аймгийн багууд шалгарчээ. Харин эмэгтэй багуудаас "Эрчим", Булган аймгийн баг хүрлийн төлөө, "Монти", Сүхбаатар аймгийн багууд алтан медалийн төлөө өрсөлдөнө. Түрүүлж хоёр хожсон багууд хүрэл болон алтан медалийн болзол хангах юм.

Өнөөдрийн тоглолт 12.00 цагаас эмэгтэй хүрлийн төлөөх тоглолтоор эхэлнэ.

Хуваарийг хүргэж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна