Samsung нүсэр том таблет танилцуулав

2015 оны 10 сарын 29

Samsung дэлгэц нь 18,4 инчийн Galaxy View шинэ таблет гаргаж буйгаа компанийнхаа сайтаар мэдээлэв. Компанийн зүгээс энэ бол зах зээл дэх хамгийн том Android-төхөөрөмж гэсэн байна.

 Galaxy View бол “авсаархан телевиз” гэж The Verge нэрлэв. Шинэ төхөөрөмж нь нэн түрүүнд гэрийн нөхцөлд кино үзэхэд зориулагджээ. Видео контентыг үзэхэд амар болгох зорилгоор таблетыг ширээнд байрлуулах тусгай тавиуртай гэнэ.

Дэлгэцийн шийдэл нь 1920 х 1080 пиксель байна. Таблет нь стереодинамик, найман эгнээний 1,6 гигагерцийн хэлбэлзэлтэй процессор, 2 гигабайтын ой санамж, 32 гигабайтын файл хадгалах агуулах зэргээр тоноглогджээ. Зай нь найман цагийн турш видео үзэх боломжийг өгнө. Мөн камер нь 2,5 мегапикселийн матрицтай. Galaxy View нь Android 5.1 Lollipop үйлдлийн системээр тоноглогдсон бөгөөд зөвхөн LTE-тай ажиллах NanoSIM нэмэлттэй. Төхөөрөмжийн  жин нь 2,65 килограмм.

Engadget технологийг сэтгүүлчид өмнө танилцуулагдсан 800 ам.долларын үнэтэй Apple iPad Pro төхөөрөмжөөс Galaxy View хямд байна гэж үзэв. Худалдаанд тэр хэзээ гарч ямар үнээр зарагдах талын мэдээлэл гараагүй байна.  

Өөрийн томруулсан iPad Pro таблетаа Apple есдүгээр сарын 9-нд танилцуулсан юм. Түүний дэлгэц нь 12,9 инч ба талбайд нь 5,6 сая пиксель багтаж байгаа. Нэг удаагийн цэнэгээр 10 цаг ажиллах ба төхөөрөмжийн жин нь 712 грамм юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна