"Клевлэнд Кавалерс" нээлтийн тоглолтод хожигджээ

2015 оны 10 сарын 29

 
Өчигдөр НБА-ийн 2015-2016 оны шинэ улиралын тоглолт эхэлсэн бөгөөд гурван тоглолт болсон байна. Өнгөрсөн жилийн Дорнод бүсийн аварга баг "Клевлэнд Кавалерс" талбай дээр "Чикаго Буллз" багийг хүлээн авч тоглож, 95-97 харьцаагаар улиралын эхний ялагдлаа хүлээсэн байна.

Эхний хагаст 40-46 харьцаагаар талбайн эзэд тэргүүлж байсан бол тоглолтын сүүлийн хагас Леброн Жеймс тэргүүтэй Клевлэнд оноог ойртуулж чадсан бөгөөд тоглолт дуусахад 10 секунд дутуу байхад 95-97 харьцаатай болгож чаджээ. Гэвч сүүлийн довтолгоог Леброн хийсэн ч түүнийг Испани залуу Пау Газол хаалт тавьж ялалт хүлээжээ.

Тус тоглолтод Никола Моритик 19 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн Деррик Рөүз 18 оноо, Жимми Батлер 17 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 25 оноо, 10 самбараас бөмбөг авч, 5 оновчтой дамжуулалтыг үзүүлжээ.


Бусад тоглолтууд
Детройт Пистонс 106-94 Атланта Хаукс
Клевлэнд Кавалерс 95-97 Чикаго Буллз
Нью-Орлэйн Паликанс 95-111 Голдэн Стэйт Уорриорс

Эх сурвалж:www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна