“Рома” тэргүүн байраа хадгалж үлдлээ

2015 оны 10 сарын 29

 

Италийн Сери А лигийн 10 дугаар тойргийн ихэнх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлж байсан “Рома” клуб талбайдаа “Удинезе” клубыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 23 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдлээ. 

Тоглолтын 4 дэх минутад Пьянич гоолдож, тооны харьцааг нээсэн байна. Улмаар 9 дэх минутад Майкон нэгийг нэмж, Жервиньо 63 дахь минутад гүйцээжээ.  Харин зочдоос 77 дахь минутад Терео нэр төрийн ганц гоол оруулжээ. 

Бусад тоглолтын үр дүн
Аталанта 2
-1 Лацио
Верона 0-2 Фиорентина
Наполи 2-0 Палермо
Сассуоло 1-0 Ювентус
Фрозиноне 2-1 Карпи
Милан 1-0 Кьево
Торино 3-3 Жеона

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна