Манай гишүүд цалингаас өөр орлогогүй

2015 оны 10 сарын 29

Засгийн газар 2015 оны төсөвт тодотгол хийхдээ  улстөрийн албан тушаалтнууд болох Засгийн газрын сайд, дарга нарын цалин 30 хувь бууруулах асуудлыг суулгасан. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд ихэнх гишүүд цалингаа хасуулахыг хүссэнгүй. Зарим нэгэн гишүүн ч цалингаасаа өөр орлогогүй гэдгээ учирлаж, зарим нь бүр цалингаа 80 хувиар нэмүүлэхийг хүсэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ  гишүүн  цалингаасаа өөр орлогогүй гэдгээ ангийнхан нөхдөд дуулгав.  Тиймээс ангийнхан нь цалингаасаа өөр орлогогүй болсон МАН-ынхнаа өрөвдсөн үү, ямар ч байсан олонх нь өөрсдийнхөө цалинг бууруулахгүй гэдэг дээр санал нэгдлээ.

УИХ-ын гишүүний цалин дунджаар нэг сая 400 мянга орчим байдаг гэвэл цалингаасаа өөр орлогогүй тэд маань өмсөөд байгаа брэндүүдээ өр зээл тавьж л авдаг юм байх даа, хөөрхий.  МАН-ынхан цалингаа 80 хувиар  нэмүүлэхийг хүсч байгаа бол АН-ынхан дотор Д.Ганбат шиг сарынхаа цалингаар оюутнуудын төлбөрийг хийчихдэг хоншоортой хүмүүс хэд байгаа бол.

 Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна