“Чонхэжин Марин” компанийн захиралд ял оноов

2015 оны 10 сарын 29

 

Өмнөд Солонгосын дээд шүүхээс “Севол” гатлаг онгоцоор үйл ажиллагаа явуулж байсан “Чонхэжин Марин” компанийн удирдлагад ял оноолоо. “Чонхэжин Марин” далайн тээврийн компанийн захирал Ким Хан-сикт долоон жил шоронд хорих ял оноосон байна. Түүнийг “Севол” гатлага онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн үхэлд буруутгажээ.

 

“Севол” гатлага онгоц 2014 оны дөрөвдүгээр сард Жиндо арлын ойролцоо осолдсоноос 304 хүн амь үрэгдсэний олонхи нь дунд сургуулийн сурагчид байсан юм. “Севол” гатлага онгоц даац хэтрүүлэн ачаа ачсанаас огцом эргэлт хийх үедээ хөмөрч осолджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна