Нефтийн биржийн үнэ 5 хувиар нэмэгдэв

2015 оны 10 сарын 29

Фото: Lucy Nicholson / Reuters

АНУ-ын бензин бусад түлшний нөөц буурсан мэдээлэл гарсны дараа Brent ба WTI маркийн нефтийн үнэ бирж дээр шууд таван хувиар нэмэгдлээ.

АНУ-ын нефть, нефтийн бүтээгдэхүүний нөөцийн долоо хоногийн мэдээ гарсны дараа фьючерсийн гэрээний үнэ огцом нэмэгдлээ. Тус улсын Эрчим хүчний яамны мэдээгээр АНУ-ын нефтийн нөөц нь 3,4 сая баррелиар нэмэгдсэн байна. Харин бензиний нөөц 1,1 сая баррелиар буурчээ. Дизлийн болон зуухны түлш багтдаг дистилляторуудын нөөц гурван сая баррелиар багассан байна.

Үүний дараа бирж дээр Brentмаркийн нефтийн нэг баррелийн үнэ арванхоёрдугаар сарын нийлүүлэлтийн гэрээнд 4,6 хувиар буюу 48,95 ам.доллар болжээ. WTI нефть Нью-Йоркийн барааны бирж дээр (NYMEX) баррель нь 45,69 ам.доллар болсон байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна