Хэвлэл, мэдээллийн салбарын спортын их наадам болно

2015 оны 10 сарын 29

“Хэвлэл, мэдээллийн салбарын спортын их наадам-2015”-ын хүрээнд зохион байгуулагдах сагсан бөмбөгийн тэмцээний удирдамжыг хүргэж байна. Энэхүү тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Хандгайт дахь, Д.Содномзундуй агсны нэрэмжит Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно.


 

ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН СПОРТЫН ИХ НААДАМ - 2015
САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Зорилго:

Сагсан бөмбөгийн төрлөөр эхэлж буй “Хэвлэл, мэдээллийн салбарын спортын их наадам” нь “РИО-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих зорилго агуулсан.

Зохион байгууллагч:

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “Сэтгүүлч форум” ТББ хамтран тэмцээний ерөнхий зохион байгууллагчаар, Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордон хамтран зохион байгууллагчаар, Монголын үндэсний спортын цогцолбор, “Нирун” мэдээлийн сайт дэмжигч байгууллагаар тус тус ажиллаж байна.

Оролцох журам:

Тус тэмцээнд хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, сурвалжлагч, ажилтан, албан хаагчид оролцох бөгөөд МҮСБХ-ны лигийн тамирчин, Оюутны лигийн аварга шалгаруулах тэмцээнд тоглодог тамирчдын оролцох тоо, журмыг Техникийн зөвлөгөөний хурал дээр шийдвэрлэнэ. Тэмцээнд оролцох тамирчид багийн мэдүүлэг, тамирчны нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн цэс бусад холбогдох шаардлагатай бичиг баримтыг Техникийн зөвлөгөөний хуралд бэлэн байлгах үүрэгтэй. Тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 12 баг оролцоно.

Хугацаа:

Тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Хандгайт дахь, Д.Содномзундуй агсны нэрэмжит Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно.

Техникийн зөвөлгөөн:

Тэмцээний техникийн зөвлөгөөн 2015 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагт МСНЭ-ийн байранд болно. Хурлаар багуудын мэдүүлгийг эцсийн байдлаар хүлээн авч, сугалаа сугалж, тоглолтын хуваарь хийнэ. Нийгмийн даатгалын дэвтэр болон холбогдох бусад бичиг баримтыг шалгана.

  • Тэмцээнийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн удирдан явуулна.
  • Тоглолт явагдах журмыг Техникийн зөвлөгөөн дээр шийдвэрлэнэ.
  • Баг, тамирчид жигд хувцастай, хувийн дугаартай байна.
  • Баг тус бүр 8 тоглогч, 1 дасгалжуулагчтай байна.

Тавигдах шаардлага:

Тамирчид тэмцээнд оролцохдоо Нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх эсвэл МСНЭ-ийн гишүүний үнэмлэхтэй ирэх.

Багийн бооцоо: 50000 төгрөг

Шагнал:

Эрэгтэй, Эмэгтэй баг тус бүр

1 байр – Цом, Алтан медаль, Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
2 байр – Мөнгөн медаль, Өргөмжлөл, 500.000 төгрөг
3 байр – Хүрэл медаль, Өргөмжлөл, 300.000 төгрөг

Шилдэг тоглогч:

Эрэгтэй 1 – Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал
Эмэгтэй 1 – Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

Бүртгэл: МСНЭ, МССХ, СФ ТББ-гуудын байранд багийн мэдүүлэг хүлээж авна.

Холбоо барих утас: 330948, 99991706, 99114812, 91020880, 99841725.

САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ

  • Нэг байгууллагаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг оролцоно.
  • Байгууллагууд нэгдэж, баг байгуулан оролцож болно.
  • Гаднаас тамирчин оруулахгүй. Ийм тохиолдол гарвал багаар нь тэмцээнээс хасна.
  • Нэг тамирчин нэг л багаас тоглоно.
  • Талбай дээр лигийн 2-оос илүү тамирчин зэрэг тоглож болохгүй.
  • Түрүүлж бүртгүүлсэн эрэгтэй 16, эмэгтэй 12 баг тэмцээнд оролцох эрх авна.
  • Тэмцээнд Олон улсын сонирхогчдын сагсан бөмбөгийн тэмцээний дүрмийг баримтална.
  • Хэсгийн тоглолт 16/1, шилдэг найм 8/1, бохир цагаар тоглоно.
  • Их шөвгийн тоголтууд, медалийн төлөөх тоглолтууд цэвэр цагаар тоглоно.
  • Тоглолт 2 үе үргэлжилнэ.
  • Чөлөөт шидэлт гүйцэтгэх үед цаг зогсоно.
  • Багийн алдаа 5, Хувийн алдаа 4.
  • Минутын амралт үе тус бүрт нэг удаа авна. Шигшээ тоглолтод үе бүрт 2 удаа авах боломжтой.
  • Хагас шигшээд 2-р үед 60 ба 30 секундын амралт тус бүр нэг удаа.

Тоглолтын хугацаа:

 

Эрэгтэй

Эмэгтэй

Цаг

Time out

Хэсгийн тоглолт

8 минут /+3/

7 минут /+2/

Бохир

Үе тус бүрт

30, 60 сек 1 удаа

Шилдэг 8

8 минут /+3/

7 минут /+2/

Бохир

Үе тус бүрт

30, 60 сек 1 удаа

Их шөвөг 4

8 минут /+4/

9 минут /+3/

Цэвэр

1-р үед 60 +30

2-р үед 60 + 30

Медалийн төлөөх тоглолт

10 минут /+4/

9 минут /+3/

Цэвэр

1-р үед 60+30+30

2-р үед 60+30+30

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна