АНУ-ын ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээв

2015 оны 10 сарын 29

Фото: Susan Walsh / Associated Press

Энэ жилийн сүүлээсээ хоёр дахь нь болох АНУ-ын Холбооны нөөцийн системийн (ХНС буюу Төв банкийг орлогч байгууллага) удирдлагын хурлаар мөнгөний бодлогын хүүг өмнөх 0–0,25 хувь гэсэн хэлбэлзэлд барихаар шийдлээ. Тэд хүүг ирэх хуралдаанаар нэмэгдүүлж магадгүй хэмээн гэсэн байна.

ХНС-ийн нээлттэй зах зээлд (FOMC) зориулагдсан энэ хуралдаан аравдугаар сарын 27–28 өдрүүдэд явагдан мөнгөний бодлогоо өөрчилсөнгүй. Тэд АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд байдал сайжралт удааширалтай гэж тэмдэглэв.

Бодлогын хүүг нэмэгдүүлэхэд ХНС дараагийн хуралдаанаараа хөдөлмөрийн зах зээлийн байдал, инфляцийг 2 хувь гэсэн зорилгын баримжаанд хэрхэн ойртож байгааг авч үзнэ гэлээ.

ХНС-ийн зүгээс гаргаж байгаа зөрөлдөөнтэй мэдэгдлүүд нь үнийн хэлбэлзлийг өдөөж байна. АНУ-ын санхүүгийн зах зээлийн таагүй мэдээнүүдийн улмаас бодлогын хүүг энэ оны сүүлийн хуралдаанаар ч нэмэхгүй гэж зарим шинжээчид хэлж байна. Дараагийн хуралдаан нь ирэх арванхоёрдугаар сарын 15–16 өдрүүдэд болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна