Кофены оронд ууж болох 5 шидэт шингэн

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Кофены оронд ууж болох 5 шидэт шингэн

Кофег тунг нь тааруулвал тун тустай харин хэтрүүлбэл хүнд хэрэггүй зүйл болно. Та өдөрт 3-4 удаа хар кофе уувал ашиг тустай. Харин хуурай сүү, элсэн чихэр хольж, өдөрт 4- өөс дээш аяга кофе уудаг бол өөртөө анхаарал тавих хэрэгтэй болжээ. Доорх 5 шингэн  кофетэй адилхан үйлчилгээтэй бөгөөд эрүүл мэндэд тустай. Тиймээс кофены оронд хэрэглээрэй. 

1. Зөгийн бал болон лимонтой ус

Биеийн эсэргүүцлийг сайжруулж, дархлааг дэмжинэ. Халуун усан дээр 2 хэрчим лимон дээр 1 халбага зөгийн бал хийгээд сайтар хутгаарай. 

2. Какао болон апелсины жүүс

Хоолны шингэцийг сайжруулна. Ойр ойрхон өлсөх мэдрэмжийг дарна. Сүүн дээр какао нэмээд сайтар хутгасаны дараа жүржээ үрээд шүүсийг нь нэмж хэрэглэнэ. Бага зэрэг бор сахар нэмж  болно. 

3. Ногоон цай

Ногоон цай кофегоор солих хэрэгтэй. Ногоон цай нь антиоксидантаар баялаг, нянг устгаж байдаг. Цайгаа 80-85С – ын халуунтай усанд хандалж хүсвэл нэг хэрчим лимон хийж болно. 

4. Сэтгэл гутралыг даван туулах, эрч хүч өгөх, санах ойг сайжруулах цай.

Мөн элгэнд эерэг нөлөө үзүүлнэ. Кофены оронд хэрэглэж болох хамгийн тохиромжтой шингэн. 1 литр усанд 10 гр ногоон навчаа хийгээд хандлана. Аягалж уухдаа лимоны шүүс бага зэрэг нэмж болно. 

5. Гаатай цай 

Сэтгэл санааг өргөж, ядаргаа тайлдгаарай кофетэй ижил үйлчилгээтэй. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсд хамгийн тохиромжтой.  Халуун усан дээрээ гааны навчаа хийгээд нэг халбага зөгийн бал, нэг хэрчим лимон хийгээд сайтар хутгана. 

Г.СУВД

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж