46 хоногийн шатахууны нөөц байна

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

46 хоногийн шатахууны нөөц байна

Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 46 хоногийн газрын бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 57, Аи-92 автобензин 52 хоногийн нөөцтэй байгаа аж. Мөн дизелийн түлш 25, ТС-1 онгоцны түлш 48 хоногийн нөөцтэй байна.

Газрын тосны худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нийт дүнгээр 83,350 тонноос доошгүй хэмжээний нөөцтэй байх үүрэг хүлээсэн байдаг. Харин Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар компанийн нөөцийг 84,720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэхээр тогтоожээ. Мөн ирэх онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг шинэчлэн баталжээ.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж