“Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа эхэллээ

2015 оны 10 сарын 29

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр болж байгаа бөгөөд ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдийн нэг нь “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа юм. Уг худалдааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цан цохиж албан ёсоор эхлүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын хямдрал - 376” өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгж оролцож, 10-70 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулж байна.

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын 376 жилийн ойн баярын мэнд хүргээд нийслэлийн өдрөөр иргэддээ зориулж Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулдаг болсон нь цагаа олсон зөв арга хэмжээ гэдгийг онцолж, уг худалдаанд иргэдийг өргөнөөр оролцохыг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна