Замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

2015 оны 10 сарын 29

Жил бүр нийслэлийн ойн өдрөөр “Нийслэлийн туг”-ийг мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 376 ой тохиож буй энэ өдөр,  морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж,  “Нийслэлийн туг”-ийг мандуулсан.

Тэгвэл энэ цагт Нийслэлийн парад Чингисийн талбайд ирлээ. Энэхүү парад нь Улсын Их дэлгүүр-Цэцэг төвийн уулзвар - Анкарагын гудамжаар дайран Чингисийн талбайд ирлээ. Баярын арга хэмжээний үеэр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна