Замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Жил бүр нийслэлийн ойн өдрөөр “Нийслэлийн туг”-ийг мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 376 ой тохиож буй энэ өдөр,  морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж,  “Нийслэлийн туг”-ийг мандуулсан.

Тэгвэл энэ цагт Нийслэлийн парад Чингисийн талбайд ирлээ. Энэхүү парад нь Улсын Их дэлгүүр-Цэцэг төвийн уулзвар – Анкарагын гудамжаар дайран Чингисийн талбайд ирлээ. Баярын арга хэмжээний үеэр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж