“Хүний амь насаар сенсацилах хэрэггүй”

2015 оны 10 сарын 29

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа “Зөрлөгийн дарга ажилтантайгаа архидаж, галт тэргэнд дайруулсан” хэмээн бичсэн билээ. Гэхдээ нэг хүн галт тэргэнд дайруулж амиа алдсан нь үнэн боловч ямар шалтгаантай гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Харин үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам”-д шалгалт оруулсан хэмээн мэдээлсэн. Тэгвэл “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар ингэж ярив.

“Тэр асуудлыг нууж дарагдуулах ямар хэрэгтэй гэж. Шөнө дунд тийм асуудал гарсан юм билээ. Үнэхээр архи дарс уусан байсан уу, ямар шалтгаантай вэ гэдгийг эхний ээлжинд шалгая. Түүнээс биш энэ асуудлыг сенсацилах шаардлагагүй. Ингэж сенсациласнаар Монголын ард түмний үзэл бодол доройтсон гэж олон нийтэд харуулах гээд байгаа юм уу. Тэр хүмүүс нь үг яриагаа бодох хэрэгтэй. Учир нь энэ бол хүний амь настай холбоотой асуудал.

Миний хувьд тэр хүн ямар шалтгаанаар архи уусан, галт тэргэнд дайруулсан зэргийг нийтэд дэлгэж яримааргүй байна. Тэр хүнд юу ч тохиолдсон байж болно. Энэ бол хүвь хүний, цаашлаад бүхэл бүтэн гэр бүлийн нэр хүндийн асуудал. Тухайн хүний ар гэр, сэтгэл санаа нь ямар байгаа вэ гэдэг нь ойлгомжтой. Ямартай ч Улаанбаатар төмөр замын зүгээс архи дарстай холбоотой асуудалд анхаарлаа дээд хэмжээнд хандуулна. Архи дарстай холбоотой асуудлыг цаашид ч чангална" гэсэн юм.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна