БНСУ-д 21 оюутан үл мэдэх вирусын халдвар авчээ

2015 оны 10 сарын 29

 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо орших “Конкук” хөдөө аж ахуйн их сургуулийн 21 оюутан үл мэдэх вирусын халдвараар өвчилжээ. Өмнөд Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх газраас үл мэдэх вирусын халдвар авсан 21 оюутанг тусгаарлаж, их сургуулийг хаасан байна. Оюутнууд өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэг нэгээрээ өвчилж эхэлсэн аж.

 

Халдвараар өвдсөн оюутнууд нь их сургуулийн лабораторийг аравдугаар сарын 19-28-ны өдрүүдэд ашигласан магистр, докторын ангийнхан гэнэ. Түүнчлэн тэд өнгөрсөн долоо хоногт Умард Чүнчон аймгийн Чонжу  хотноо орших их сургуулийн мэдлийн фермд болсон үхрийн үзэсгэлэнг үзсэн аж. Их сургуулийн албаныхны зүгээс оюутнууд брюцеллоз өвчний халдвар авсан байж магадгүй хэмээн таамаглажээ. Гэвч мэргэжилтнүүд үүнийг батлаагүй байгаа аж. Оюутнуудыг улсын эмнэлэгт тусгаарлан эмчилж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CHOSUN ILBO

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна