"Ла Лейкэрс" улиралын эхний тоглолтод ялагдал хүлээлээ

2015 оны 10 сарын 29

NBA-ын шинэ улирал өчигдөр эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдөр нийт 14 тоглолт болсон бөгөөд өнөөдрийн сонирхолтой болох гэмтлээс эргэн ирж байгаа Коби Брайнт тэргүүтэй "Лос Анжелес Лейкэрс" талбай дээрээ Кэвин Гарнет тэргүүтэй "Минносато Тэмбэруолвз" багтай тоглолоо.

Тоглолтын эхний хагаст есөн онооны илүүгээр Лейкэрс хожиж байсан бөгөөд гуравдугаар үед 88-95 харьцаагаар мөн хожиж дуусгажээ. Гэвч шийдвэрлэх үед Лейкэрс оноогоор гүйцэгдсэн бөгөөд тоглолт дуусахад 0,4 секунт дутуу байхад Луй Уйлмас довтолсон ч амжилтгүй болж 112-111 харьцаагаар улиралын эхний хожигдлоо хүлээлээ.

Тус тоглолтод Рики Рубио өөрийн замналынхаа хамгийн их 28 оноо, 14 оновчтой дамжуулалт үзүүлж багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Коби Брайнт 24 оноог авчээ.



Бусад тоглолтууд

Вашингтон Уйзард 88-87 Орлондо Межик
Филадельфи 76 95-112 Бостон Селтикс
Чикаго Буллз 115-100 Бруклин Нетс
Юта Жазз 87-92 Детройт Пистонс
Шарлот Хорнетс 94-104 Миами Хит
Индиана Пэйсэрс 99-106 Торонто Репторс
Дэнвер Наггетс 105-85 Хьюстон Рокетс
Клевлэнд Кавалерс 106-76 Мемфис Гриззлис
Нью-Иорк Никс 122-97 Милоуки Багс
Сан Антони Спөрс 106-112 Оклахома Сити Тандер
Даллас Мавирекс 111-95 Финикс Санс
Нью-Орлэйн Паликанс 94-112 Портлэнд Трэйл Блэйзэрс
Лос Анжелес Клипперс 111-104 Сакермэнто Кингс
Миносато Тембэруолвз 112-111 Лос Анжелес Лейкэрс

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна