Ц.Мөнхбаяр суллагдана

2015 оны 10 сарын 29

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Энэ хууль батлагдсанаар АТГ-т мөрдөн  шалгагдаж байгаа хүмүүс өршөөгдөнө. Мөн одоо ял эдэлж буй 1700  хүн суллагдах юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Төрийн ордон руу буу, галт зэвсэг нээсэн хэргээр шүүхээс ял авч, хоригдож буй “Гал-Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр ч өршөөгдөх  боломжтой болсон байна. Түүний хувьд шүүхээс долоон жилийн ял авч, хоригдож байгаа юм.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна